ВЕРСИЯ ДЛЯ СЛАБОВИДЯЩИХ
Олон улсын үзэсгэлэнгийн төсөл «Аугаа Их Эх орны ялалтын 76 жилийн ойн үзэсгэлэн»
Халхын Гол
1932 онд Японы цэргүүдэд эзлэгдсэн Манжуурын нутаг дэвсгэрт Манж-го гэдэг тоглоомын улс байгуулагдсан бөгөөд цаашид БНМАУ, ЗХУ, Хятад халдан довтлохоор төлөвлөж байсан юм. 1936 оны 3-дугаар сарын 12-ны өдрийн хэлэлцээрийн дагуу 1937 оноос эхлэн БНМАУ нутаг дэвсгэр дээр Улаан Армийн анги нэгтгэлийг оруулав. 1939 оны 5-р сард Халхын голд Зөвлөлт-Монголын цэрэг болон Квантуны армийн цэргийн хооронд мөргөлдөөн эхэллээ.
Цэргийн хүчээ дайчлан байгуулах газар нь Өвөр Байгалийн цэргийн тойрог байсан бөгөөд Чита хотод удирдлага нь байв. Өвөр Байгаль бол хил орчмын цэргийн үйл ажиллагаанд ойрхон нутаг дэвсгэр байсан бөгөөд байлдааны үед фронтыг дэмжих газар болж байлаа. Эндээс 30 мянга гаруй цэрэг дайчлагдан хоол хүнс зэр зэвсгийн хамт байлдааны талбар луу илгээгдэж байсан байна. Өвөр Байгалийн нутаг дэвсгэрт эмнэлгүүд байгуулагдаж шархадсан хүмүүсийг шилжүүлж байсан юм.
Ялалтын командлагчид
Георгий Константинович Жуков
(1896-1974)
Маршал, Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар
(1939,1944, 1945, 1956).
57-р тусгай Ажилч тариачдын Улаан армийн корпусын удирдагч (1939).


Михаил Андреевич Богданов
(1898-1969)
Штабын дарга, 1-р армийн цэргийн зөвлөлийн гишүүн, Халхын гол дахь давшилтын төлөвлөгөөний зохиогч (1939 оны 8-р сар).
Григорий Михайлович Штерн
(1900-1941)
2-р зэргийн армийн жанжин, Зөвлөлт Холбоот Улсын баатар (1939). Монголын Халхын гол дахь Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулагч
(тавдугаар-наймдугаар сарын 1939).

Хорлогийн Чойбалсан
(1895-1952)
БНМАУ-ын маршал (1936), БНМАУ-ын баатар.
1939 оны Халхын гол дахь Зөвлөлт монгол цэргийн хамтын үйл ажиллагааны ерөнхий командлагч

1939 онд Монголын Ардын Хувьсгалт армийн бие бүрэлдэхүүнд дивиз тус бүртээ холбооны болон артиллерийн 2 хороо бүхий нийт морьт цэргийн 8 дивиз багтаж байлаа. Халхын голд 1939 оны 5-р сарын 17-ний өдөр болсон тулалдаанд 6-р морьт цэргийн дивиз хамгийн идэвхтэй оролцсон. Дараа нь тулалдаанд 5 болон 8-р морьт цэргийн дивиз нэгдэн орсон юм.
1939 оны 9-р сард Халх голын эрэг орчим Г.К. Жуковын удирдлага дор 1-р армийн бүлэг болон Чойбалсаны удирдлага дор Монголын Ардын Хувьсгалт Армийн бүлэг хамтран Японы милитаристуудыг бутцохин ялалт байгуулав. 9-р сарын 15-нд ЗХУ болон Японы хооронд цэргийн зөрчилдөөнийг зогсоох гэрээнд гарын үсэг зурав.
Монгол улсын баатарууд
Самданы Төмөрбаатар
Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн.
Халх голын байлдааны гол чиглэлд 24-р хилийн отрядын бэхлэлтийг удирдсан.
Пунцагийн Чогдон
Ховд аймгийн Дарви суманд төрсөн.
Халхын голд тулалдсан.
Лодонгийн Дандар
1914 онд Булган аймгийн Бүрэгханхай суманд төрсөн.
Морьт отряд удирдсан. Сайн сэлэм эргүүлдэгээрээ зөвхөн монгол зөвлөлтийн цэргийн дунд биш, харин япончудын дунд цуутай байсан.
Чоймолын Шагдарсүрэн
бол БНМАУ-ын цэргийн анхны нисгэгчдийн нэг нь.
Цэндийн Олзвой
Ховд аймгийн Манхан суманд төрсөн.
1939 онд монгол зөвлөлтийн цэргийн давшилтын үеэр пулемётчинаар алба хаасан.
Жамьяны Лхагвасүрэн
20 настайдаа сайн дураар армид алба хаахаар ирсэн бөгөөд БНМАУ-ын морин цэргийн дивиз рүү илгээгдсэн.
Лувсандоржийн Гэлэгбаатар
Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн.
1935 онд сайн дураараа цэргийн алба хааж, их бууч болж явав. Халхын голын байлдаанд хороо удирдсан.
Мазимын Экей
1911 онд Баян Өлгий аймгийн Булган суманд төрсөн.
Халхын голын байлдааны баатар.
Дамчаагийн Дэмбэрэл
Сэлэнгэ аймгийн Зүнбүрэн суманд төрсөн.
1921 онд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт орж Хиагтыг чөлөөлөхөд оролцов
Даржаагийн Хаянхярваа
нь Говь Алтай аймгийн Тайшир суманд төрсөн.
1939 онд Халхын гол дахь Японы арми руу довтлох анхны өдрийн тулалдаанд зургаан удаагийн дайралтанд оролцов.
Дугарын Гунгаа
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн.
1939 онд Халхын голын байлдаанд, 1944-1945 онд Аугаа Эх орны дайнд оролцсон.
Дуламдоржийн Самдан
мотобуудлагын дивизийн 22-р мотобуудлагын хороонд пулемётчин байсан, дайсны дайралтыг хаах үед амиа алджээ.
Чойны Дугаржав
1913 оны 4-р сарын 15нд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.
Халхын голын байлдаанд салбар анги, 1945 онд 23-р морьт цэргийн корпус удирдсан.
Ванчинжавын Шарав
1906 онд Говь Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн.
Халхын голын байлдаанд оролцсон, Японы армийг бут цохиход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Халхын голын «Ялалт» хөшөө. Монгол Улс
Монгол улс Дэлхийн 2-р дайнд
Монгол Ард Улс Зөвлөлтийн ард түмний фашизмтай тэмцэх үйлсийг чухалчлан авч үзэн 1941 онд Зөвлөлт Холбоот Улсын талд орж дайнд оролцсон юм.
Зөвлөлт Холбоот Улс нь Монгол Улсаас нийт 65 сая төгрөгийн үнэ бүхий 140 вагон бэлэг хүлээн авсан байдаг. Тухайн үеийн ЗХУ-ын Внешторгбанкад 2 сая 500 мянган төгрөг, 100 мянган мянган америк доллар, 300 кг алт орсон. Эдгээр хөрөнгөөр 53 танк хийсэн. Мөн Зөвлөлтийн агаарын цэргийн хүчинд «Монголын арат» гэсэн эскадрилийг шилжүүлж өгсөн ба энэ нь Оршаны жардын агаарын хорооны 2-р хэсэгт орсон юм.
Монгол Улс нь 1941-1945 онд 32 мянган адуу, 500 мянган тонн мах, 64 мянган тонн ноосыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн байна. 1942-1945 онуудад Зөвлөлтийн таван цэрэг тутмын нэг нь «монгол» шинельтэй байлаа.
Дайны дараа 40 мянган толгой мал Зөвлөлт Холбоот Улс руу илгээсэн нь дайны дараах өлсгөлөнг даван туулахад ихээхэн тус болсон байна.
Манжуурын стратегийн довтолгооны ажиллагаа
1945 оны наймдугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Зөвлөлт Холбоот Улс Японы милитаристуудад дайн зарлаж, Манжуурын стратегийн давшилт эхэлсэн. Байлдааны үйл ажиллагаа нь 4 мянга гаруй км-ийн урттай, 1.5 сая хавтгай дөрвөлжин метр талбай дээр болсон.
Манжуур дахь байлдааны үйл ажиллагааны гол цохилтын хүчийг Өвөр Байгалийн фронт өгсөн бөгөөд фронтын зарим анги нэгтгэл нь Хянган уул, Говь цөлөөр давшив. Өвөр Байгалийн фронтыг маршал Р.Я. Малиновский удирдсан билээ.

Өвөр Байгалийн фронтыг маршал Р.Я. Малиновский удирдсан билээ.

Өвөр Байгалийн фронтыг маршал Р.Я. Малиновский удирдсан билээ.

Наймдугаар сарын 12-нд Өвөр Байгалийн 6-р гвардийн танкын арми Их Хянганы нурууг даван Чанчүн дахь Японы цэргийн штабын зүг давшив.
8-р сарын 19-ний өдөр Өвөр Байгалийн фронт нь И.Т. Артеменко хурандаагийн удирлага дор Чанчүнд Квантуны армийг болзолгүйгээр буулган авлаа.
ЧИТА ХОТ ДАХЬ ОРОСЫН БАЙГАЛИЙН ЧИНАДЫН АРД ТҮМНИЙ ХӨДӨЛМӨР, БАЙЛДААНЫ АЛДАР ГАВЬЯАНЫ ДУРСГАЛЫН ХӨШӨӨ ЦОГЦОЛБОРТ БАЙРЛАХ ХӨШӨӨ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС
Made on
Tilda